Мэдээ, мэдээлэл
Аймгийн аварга шалгаруулах ЖУДО бөхийн тэмцээнээс ТЭРГҮҮН цом хүртлээ

Аймгийн аварга шалгаруулах ЖУДО бөхийн тэмцээнээс ТЭРГҮҮН цом хүртлээ

Тус тэмцээнд:

 

Эрэгтэй төрөлд 

55кг жинд
2-р байр Н.Бадар-Ууган /9б/
60кг жинд
2-р байр Ц.Буджав /11а/
66кг жинд
2-р байр Б.Сайханбилэг /9б/
81кг жинд
2-р байр П.Очир /11б/
+81кг жинд
3-р байр Д.Насанбаяр /9а/


Эмэгтэй төрөлд
48кг жинд
3-р байр А.Мөнхцэцэг /9в/
52кг жинд
1-р байр М.Алтанцэцэг /11б/
2-р байр Г.Энхжин /10а/
57кг жинд
3-р байр Б.Хонгорзул /10а/
63кг жинд
1-р байр У.Цолмонгэрэл /9а/
+63кг жинд
1-р байр Ё.Даариймаа /9в/

 

                          

Багийн дүнгээр ТЭРГҮҮН цомын эзэд боллоо. Дасгалжуулагч багш Ж.Батсайхан болон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

ЕБС-суралцагчийн хичээл, сургалтыг үнэлэх шалгуур, хэрэглэх арга зүй

ЕБС-суралцагчийн хичээл, сургалтыг үнэлэх шалгуур, хэрэглэх арга зүй

ЕБС- багш нар суралцагчийн хичээл, сургалтыг үнэлэх шалгуур, хэрэглэх арга зүйн сургалтыг Д.Мөнхтулга багш зохион байгууллаа. Тус сургалтаар багш нарын тулгамдсан асуудал болох үнэлгээний шалгуурын дагуу үнэлгээ боловсруулах болон үнэлгээний даалгаврыг ялгах зэрэг чухал ойлголтыг дадлага ажил гүйцэтгэн эзэмшин байна. Сургалтыг зохион байгуулсан сургуулийн захиргаа болон сургагч багшид талархал илэрхийлье. 

Бүлгийн сэтгэл зүй удирдах

Бүлгийн сэтгэл зүй удирдах

Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа нь багш, ажилчдынхаа зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, хамт олны уялдаа холбоог бэхжүүлж, багийн ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 1 сарын 16,17 өдрүүдэд хамт олны нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Солонгон хүүхдүүд” ТББ гүйцэтгэх захирал, Бүлгийн сэтгэл заслын мэргэшсэн сургагч багш М.Баяржаргал удирдан явуулсан юм. “Идэвхжүүлэх боловсрол болон уламжлалт боловсролын ялгаа, “Хувь хүний зан төлөвийг тодорхойлох нь”, “Хамт олныг идэвхжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр нэгдсэн сургалт зохион байгуулж, сургалтын төгсгөлд энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө, зорилгоо хамтдаа тодорхойлж, ярилцлаа. Энэ удаагийн сургалтад сургуулийн удирдлагууд болон нийт багш, ажилчид маш идэвхтэй оролцсон бөгөөд өөрсдийн өдөр тутмын ажилд тус болохуйц олон шинэлэг арга зүй, ур чадваруудыг эзэмшиж чадсандаа сэтгэл хангалуун байна.