Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа нь багш, ажилчдынхаа зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, хамт олны уялдаа холбоог бэхжүүлж, багийн ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 1 сарын 16,17 өдрүүдэд хамт олны нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Солонгон хүүхдүүд” ТББ гүйцэтгэх захирал, Бүлгийн сэтгэл заслын мэргэшсэн сургагч багш М.Баяржаргал удирдан явуулсан юм. “Идэвхжүүлэх боловсрол болон уламжлалт боловсролын ялгаа, “Хувь хүний зан төлөвийг тодорхойлох нь”, “Хамт олныг идэвхжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр нэгдсэн сургалт зохион байгуулж, сургалтын төгсгөлд энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө, зорилгоо хамтдаа тодорхойлж, ярилцлаа. Энэ удаагийн сургалтад сургуулийн удирдлагууд болон нийт багш, ажилчид маш идэвхтэй оролцсон бөгөөд өөрсдийн өдөр тутмын ажилд тус болохуйц олон шинэлэг арга зүй, ур чадваруудыг эзэмшиж чадсандаа сэтгэл хангалуун байна.


